ЕБСургууль

ЕБСургууль

БНАСАУ-ын тусламжаар 440 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 300 хүүхдийн багтаамжтай дотуур байр, урлагийн танхим, 100 хүүхдийн багтаамжтай гал тогоо, уурын зуух, цахилгаан станц бүхий цогцолборыг барьж байгуулан анги танхимын ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн хамт БНМАУ-ын Засгийн газарт 1961-07-08нд  хүлээлгэн өгсөн .

  • 1940 онд Бор-Өндөр суманд байгуулагдсан
  • 1940-1960 он бага сургууль
  • 1961-1962 он 7 жилийн дунд сургууль
  • 1962-1975 он 8 жилийн дунд сургууль
  • 1976-2005 он 10 жилийн бүрэн дунд сургууль
  • 2006-2013 он 11 жилийн бүрэн дунд сургууль
  • 2014 оноос 12 жилийн бүрэн дунд сургууль
  • 1972 он Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн туршилт-судалгааны түшиц сургууль
  • 1974 он Улсын тэргүүний дотуур байр / Г.Цэндпүрэв /
  • 1976 он Аймгийнхаа баруун талын 9 сумыг хамран сургах 10 жилийн бүрэн дунд сургууль
  • 1987 он АБЯ-ы туршилт-судалгааны түшиц сургууль
  • 1989 он Аймгийн тэргүүний сургууль / Г.Юндэн /
  • 2008 он БСШУЯ-ы туршилт-судалгааны түшиц сургууль/шинэ тогтолцоо/
  • 2009 он Тайландын Гүнжийн төсөл /үдийн хоол /
  • 2016 он Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон
  • 2017 он ӨМӨЗО-ны Эрээн хотын ОУИС хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • 2018 он МУБИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулав