Соёлын төв

Соёлын төв

Түүхэн замнал
Манай соёлын төв 1938 онд Бор-Өндөр суманд Улаан гэр нэртэйгээр байгуулагдсан. 1961 оноос сумын Улаанбулан, 1965 оноос Клуб , 2004 оноос Соёлын төв нэртэйгээр иргэдийн дунд соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ардын жүжигчин хошин шогч Жамбын Данзан, Зундуйн Цэндээхүү, Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв, бүжиг дэглээч Гүрбазар, Уртын дууч МУСТА Г.Дашжамц, А.Цагаан-Өвгөн, Ц,Палам, хөгжимчин Нацагдорж, хошин шогч Д.Жамьян, аймгийн тэргүүний номын санч Л.Долгор, Монгол улсын тэргүүний уран сайханч Чулуунбаатар, номын санч МУСТА О.Цэцэгээ нарыг эгнээсээ төрүүлэн гаргасан билээ.
Соёлын төвийн өнөөгийн байдал
Өнөөдөр 2300 м2 газар бүхий 200 хүний хүчин чадалтай 288 м2 бүхий үзэгчийн танхим, оффисын зориулалттай 246 м2 талбай бүхий барилгатай , номын сан 5736ш носын фондтой жилд давхардсан тоогоор 1845 хүнд үйлчилж, 6-н төрлийн дугуйлан хичээллэдэг бөгөөд нийт 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ давхардсан тоогоор 61228 гаруй иргэнд соёл урлагийн үйл ажиллагааг хүртээж үйлчилж байна.
Алсын хараа
Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалсан, сум орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц, өрсөлдөх чадвар бүхий соёлын үйлчилгээг хөгжүүлнэ.
Эрхэм зорилго
Соёлын төв нь сумандаа хувь хүний хөгжлийг дэмжсэн, үндэсний онцлог бүхий, тогтвортой, үр ашигтай соёл урлагийн боловсролыг төлөвшүүлэх , сумын үндэсний брэнд бүтээх, хөгжүүлэхэд оршино.
Стратегийн зорилтууд:
Стратегийн 1-р зорилт: Хүний нөөцийн манлайлалыг хангах
Стратегийн 2-р зорилт: Хууль эрх зүйн салбарын бодлогыг хэрэгжүүлэх
Стратегийн 3-р зорилт: Үйлчилгээг хүртээмжтэй болгох
Стратегийн 4-р зорилт: Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх
Стратегийн 5-р зорилт: Соёл урлагийн салбарын талаархи хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
Үйл ажиллагааны гол зорилтууд:
-Сумдаа соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх
-Сумын соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх
-Сумын соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх
-Сумын соёл, урлагийг нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах.
-Сумын соёлын салбарт харилцан үр ашигтай гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
-Сумын соёлыг хөгжүүлэхэд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх
-Орон нутгийн хүн амд урлагийн шилдэг бүтээл, соёлын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
-Соёлын байгууллагын барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний хэрэгцээ, чанарын шаардлагыг ханган мөрдүүлэх
-Гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, угийн бичиг хөтлөх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх