Цэцэрлэг

Цэцэрлэг

Төв Алтанбулаг сумын “Ирээдүй” цэцэрлэгийн
танилцуулга

Алтанбулаг сумын цэцэрлэг нь 1960 онд 1 багштай 1 бүлэгтэйтэйгээр Хөдөлмөр нэгдлийн хөрөнгөөр орон сууцны байранд байгуулагдсан.Байгуулагдсанаас хойш бүлэг нэмэгдэн 2 бүлэгтэйгээр ажиллаж байгаад 1973 онд Улсын цэцэрлэг болон бие даан эрхлэгч 2 багш ажиллаж байсан.
2004 онд Аймгийн ЗДТГ Английн хүүхдийг ивээх сангийн хамтарсан хөрөнгөөр өөрийн гэсэн зориулалтын байртай болж 2 бүлэгт 50 хүүхэдтэй , эрхлэгч 1, багш 2, туслах багш 1, тогооч 1, галч нийт 5-н багш ажиллагсадтайгаар ажиллаж эхэлсэн.
2010 онд ХБЦГ-ын хөрөнгө 1.700,000 мян төг/ -өөр Зуны нүүдлийн гэр цэцэрлэг хөдөө малчны хотонд ажиллах зорилгоор гэр цэцэрлэгийн суурийг тавьсан.
2012 онд Улсын төсвийн хөрөнгөөр 160,0 сая төгрөгийн хөрөнгөөр өргөтгөл баригдан ашиглалтанд орсноор 75 хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажил явагдах бололцоо нөхцөлөөр хангагдаад ажиллаж байна.
2012 онд БШУЯ-ы 22 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр нэмэгдсэн бүлгийн тавилга төхөөрөмж, цагаан хэрэглэл, гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно.
2012 онд “ Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн СӨБ” төслөөс иж бүрэн 2 гэр өгч зундаа хөдөө багуудад нүүдлийн гэр цэцэрлэг ажиллаж байна.
2014-2015 оны хичээлийн жилдээ тус цэцэрлэг нь орон тоо бүтцийн хувьд өөрчлөгдөн 4 бүлэг 17 багш ажилагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна
Цэцэрлэгийн гадна талбайг 2015 онд нийгмийн хариуцлагын гэрээгээр Тэгшт П
лант ХХК-н хөрөнгө оруулалтаар багш ажилчид өөрсдөө барьсан.