Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Эвлэрүүлэн зуучлагч нүүдэллэн ажиллалаа

Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Баянхангай сумдад эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, туслах Б.Буянхишиг, жолооч Ж.Мөнхболд нар 2017 оны 02 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирүүлсэн өргөдөл маргааныг хэлэлцэн нийт 35 маргааныг шийдвэрлээд ирлээ.

 

Сумдад ажиллахдаа сумдын удирдлага, албан хаагч, иргэд хөдөлмөрчдөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа түүний онцлог давуу тал, иргэний хууль, гэр бүлийн тухай хуулийн талаар мэдээллийг өгч, асуултанд хариулж гарын авлага материалуудыг тараав.

Цээл сумын ЗДТГ-ын өргөдөлтэй 16 иргэнд холбогдох зээлийн маргаан, Угтаалцайдам сумын ЗДТГ-ын өргөдөлтэй 10 иргэнд холбогдох зээлийн маргаан, Баянхангай сумын ЗДТГ-ын өргөдөлтэй 9 иргэнд холбогдох зээлийн маргааныг тус тус хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгууллаа.

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455