Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Гамшгийн сургалт боллоо

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах үзүүлэх сургалтад оролцлоо.

Гамшгаас хамгаалах тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоол “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд   Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бүх нийтэд үнэн зөв, шуурхай хүргэх, удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажлыг улс орон даяар зохион байгуулсан бөгөөд дээрх арга хэмжээг Төв аймгийн Онцгой байдлын газраас нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 16:00 цагт Мөнх-Алдарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд болон шүүхийн тамгын газрын ажилчид оролцлоо.  

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455