Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Шүүн таслах ажлын тайлан танилцуулав

Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2017 оны бүтэн жил, 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын тайлан, мэдээлэл танилцуулах хэвлэлийн хурлыг 2018 оны 4 сарын 25-ны өдөр Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд аймгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн болон Зуунмод сумын 6 багийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэвлэлийн хурлаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Болормаа, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хажидмаа, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал нар 2017оны бүтэн жилийн, 2018 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын тайланг иргэд олон нийтэд танилцууллаа.

Тус хэвлэлийн хуралд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа зөрчлийн хэргийн талаар, Тамгын газрын дарга Д.Мөнхбат анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн бүтэц, орон тоо, эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тайлан, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн зохицуулалт, шүүх шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга дэд хурандаа Б.Цэрэндаваа хэлтсийнхээ 2017 оны бүтэн жил, 2018 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэсэн ажлын тайланг тус тус танилцууллаа.

Хэвлэлийн хуралд Төв аймгийн “Төв” телевиз, “TBS” телевиз, Төв аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэл авч сурвалжлага хийлээ.

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455