Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Шүүгчид нэр дэвшигчдийн талаарх хуульд заасан шаардлага хангасан мэдээллийг хүлээн авна

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигчийн талаарх мэдээллийг 2018 оны 05 сарын 04-ний өдрийг хүртэл Шүүхийн Мэргэшлийн хорооны Ажлын албанд хүлээн авна!
Хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс, Зип–15170 тоот

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455