Хатан туулын бүсгүйчүүд

Хатан туулын бүсгүйчүүд

13
0
SHARE

Хатан туулын бүсгүйчүүд
Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар “Хатан туулын бүсгүйчүүд” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж Монголын нүүдэлчдийн соёл иргэншил өв уламжлалыг сэргээж Монгол ахуйтай холбоотой ноос савах, эсгий хийх, ширмэл ширэх, дээс томож эдлэл хийх, гар урлал, цагаан идээ боловсруулах, сайхан морьтой сайхан Монгол бүсгүй шалгаруулах зэрэг тэмцээний төрлүүдээр бүсгүйчүүдийнхээ авхаалж самбаа, авъяас чадвар, сэцэн ухааныг уралдуулж зохион байгууллаа. Манай сум 3.317 хүн амтай бөгөөд 1588 нь буюу 48.7 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Үүнээс алдарт эхийн 2-р одонтой ээж 200, алдарт эхийн 1-р одонтой ээж 100 байдаг.
Сумын Засаг даргын тамгын газраас эхчүүд эмэгтэйчүүддээ зориулан ” 108-н Наран ээж”, “Дархан бэр” арга хэмжээг тус тус зохион байгуулсан. Энэ удаагийн “Хатан туулын бүсгүйчүүд” хэмээх арга хэмжээг сум орон нутгийн удирдлагаар олон жил ажилласан Л.Хад дарга болон бусад ахмадууд сумын Засаг даргад санал дэвшүүлж “Хатан туулын бүсгүйчүүд” гэсэн дуу зохиож, мөн уралдаан тэмцээн зохион байгуулж өгөхийг хүссэнээр “Хатан туулын бүсгүйчүүд” дуу мэндэлж, уламжлалт ёс заншлыг илтгэсэн 10 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа.
Сумын 4 н багийн 200-гаад эмэгтэйчүүд уг арга хэмжээнд оролцож Сумт 1-р баг “Тэргүүн байр”, Алтан-Овоо 3-р баг “Дэд байр”, Аргал 2-р баг, Замт 4-р баг тус тус “Тусгай байр” эзэллээ. МУСТА Д.Намсрайноров шинэхэн уран бүтээл “Хатан туулын бүсгүйчүүд” дуугаа тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүддээ болон нутгийн түмэн олонд сонордууллаа.

SHARE
Next articleАхмадын баяр

NO COMMENTS

LEAVE A REPLY