Ахмадын баяр

Ахмадын баяр

7
0
SHARE

Орон нутгийн хөгжил дэвшил,ирээдүй хойч үеийн сайн сайхан амьдралын төлөө залуу халуун нас,хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт ахмадууддаа, манлай аварга болсон мөн хөдөлмөр алдраа тэмдэглэж байгаа нутгийн сайхан буурлууддаа ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.Алтанбулаг сумын ИТХ, ЗДТГ, ахмадын холбоо ОУ-ын ахмадын баярыг тэмдэглэлээ.Ахмадын баяраар Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр хүрэлцэн ирж ахмадуудад баярын мэнд хүргэлээ.Сум орон нутгийн хөгжил дэвшил өнөөгийн сайн сайхан бүхнийг нутгийн минь сайхан буурлууд үндэс суурийг нь тавьж, залуу хойч үедээ өвлүүлж,тэр хүндтэй үүрэг хариуцлагыг ирээдүй хойч үе залгамжилж, ахмад буурлуудынхаа үргэлжлэл болж яваа билээ.Ахмадууд минь залуучууд бидний бурууд зөвлөгч, зөвд урам зориг түгээгч байдаг болохоор бид ирээдүйд хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг юм.
Баринтагласан судар мэт
Баялаг үнэт сургаал ачлалтай ахмад буурлууд минь амар амгалан эрүүл энх урт удаан жаргах болтугай

NO COMMENTS

LEAVE A REPLY