Багш нарын баяр

Багш нарын баяр

29
0
SHARE

Хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхны төлөө эрдэм боловсрол олгох үйл хэрэгт олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад багш нар, энэ цагийн түүхийг бичилцэж,эрдмийн их үйлсэд оюун ухаан,бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж байгаа эрдэмтэн багш нар, СӨБ, ЕБС-н ажилтан албан хаагч та бүхэнд багш нарын баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.Багш нар маань сум орон нутгийнхаа хүүхэд багачуудыг уламжлал ёс заншлаа дээдэлсэн,эх оронч хүмүүжлээр иргэншин төлөвшсөн
шинэ үеийн хариуцлагатай иргэн төлөвшүүлэх эрхэм үүргийг хүлээсэн хүндтэй хүмүүс юм.Монголчууд бид эрт үеэсээ багшийг хүндлэх,дээдлэх,шүтэх түүхэн ёс уламжлалыг өвлөж ирсэн ард түмэн билээ.
Орон нутгийн удирдлагын хувьд хойч ирээдүйг халамжлан хүмүүжүүлэгч эрдэмтэн багш,ажилтан албан хаагчдаа дэмжин ажиллаж,нийгмийн баталгааг хангахад анхаарч боловсролын салбарт дэвшүүлсэн бодлого зорилтуудыг хэрэгжүүлж,та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Эрдмийн их өргөөний гэгээн наран
Эрдэмтэн багш нартаа соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх,оюуны үрийг тарьж ургуулах их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.

SHARE
Previous articleАхмадын баяр
Next articleZasag darga

NO COMMENTS

LEAVE A REPLY