• 88139921
  • towaltanbulag@gmail.com
“Шилмэл сүрэг” малын үзэсгэлэн зохион байгуулж, шилдэгүүдийг тодорууллаа

Сумын Засаг даргын 2021.08.19 ны өдрийн “Үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай” А\103 тоот захирамжаар “Шилмэл сүрэг” үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж, шилдэгүүдийг тодорууллаа.

        Шилмэл адуу шалгаруулалтанд: Замт 4-р багийн иргэн “Бага булаг” малчдын бүлгийн гишүүн Н. Амарсанаагийн зээрд азрага үүлдэрлэг чанараар 1-р байр, Аргал 2-р багийн Аймгийн аварга, мянгат малчин , Аймгийн алдарт уяач Ч. Бямбасүрэнгийн халтар гүү үүлдэрлэг чанараар 1-р байр, Шилмэл үхрийн шалгаруулалтанд:  Нийт 5 бух оролцлоо. Сэлэнгийн Герфорд үүлдрийн бух 2 , Алатау үүлдрийн 2 бух, Монгол үүлдрийн 1 бух оролцсоноос Замт 4-р багийн малчин Сумын аварга, Мянгат малчин, Хорголжуут малчдын бүлгийн ахлагч Д. Болдбаатарын Сэлэнгийн Герфорд үүлдрийн хязаалан бух үүлдэрлэг байдал, жин, тарга хүчний байдлаар 1-р байр, Алтан-Овоо 3-р багийн мянгат малчин Б. Төмөр-Очирын Сэлэнгийн Герфорд үүлдрийн бух 2-р байр эзэллээ.

Шилмэл үнээний төрөлд: Замт 4-р багийн “Бага булаг” малчдын бүлгийн ахлагч Д.Алтанцоожийн хар тарлан үүлдрийн гунжин үнээ 1-р байр , Шилмэл хонины шалгаруулалтанд: Алтанбулаг хэвшлийн улаан  хуц 6,  хуцан хурга 13, Баянцагааны илүү нугаламтын ууцан сүүлтийн хуц 6, Ууцан сүүлтийн хуц 8 оролцлоо.

  Шилмэл хуцны төрөлд Замт 4-р багийн мянгат малчин Алтанбулаг хэвшлийн хонины сүргийг үржүүлэгч Ч. Гансүхийн хязаалан насны улаан хуц 1-р байр, Замт 4-р багийн  Аймгийн аварга, мянгат малчин “Хорголжуут” малчдын бүлгийн гишүүн Н. Дондогдоржын  ууцан сүүлтийн хар халзан хуц 2-р байр, Алтан-Овоо 3-р багийн  Аймгийн залуу аварга малчин Д.Нацагнямын Баянцагааны илүү нугаламтын ууцан сүүлт шар халзан хуц 3-р байр Шилмэл эм хонины төрөлд Замт 4-р багийн мянгат малчин Ч. Гансүхийн Алтанбулаг хэвшлийн улаан эм хонь 1-р байр, Замт 4-р багийн Сумын аварга, мянгат малчин, “Хорголжуут” малчдын бүлгийн ахлагч Д. Болдбаатарын Алтанбулаг хэвшлийн улаан зусаг хонь 2-р байранд орлоо.

     Шилмэл ямааны төрөлд:  Алтан-Овоо багийн Аймгийн аварга, мянгат малчин, Алтанбулаг хэвшлийн улаан хонины цөм сүргийг үржүүлэгч, Хустай мандал хоршооны дарга М.Нямсүрэнгийн  Ангор үүлдрийн цагаан ухна 1-р байр, Алтан-Овоо 3-р багийн Аймгийн залуу аварга малчин Д.Нацагнямын хүрэн зүсний хязаалан ухна -2 байран орлоо.

  Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж ажиллахад малчид  малчдын бүлгүүдээ уриалан идэвхи санаачлагатай оролцсон баг хамт олныг шалгаруулсан бөгөөд Б. Отгонбаяр даргатай Замт 4-р баг тэргүүн байр, Д. Баярсайхан даргатай Алтан-Овоо 3-р баг 2-р байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

 

2021-08-19 00:00:00