• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Алдартнууд

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

Лхагвадоржийн Балхжав

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Лхагвадоржийн Балхжав нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Л.Балхжавын ээж Цэрэнжав нь Алтанбулаг сумын Замтын голын уугуул, эдний ахан дүүс одооч Алтанбулагт нутаглан амьдардаг. Л.Балхжав 1967-1979 онд Нийслэлийн 10 жилийн 24-р дунд сургууль, ХБДС-д суралцаж төгссөн ба 1980-1988 онд Польш улсын Лодис хотын Кино дээд сургууль , ЗХУ-ын Ленинградын Кино телевиз , театрын дээд сургуулиудад тус тус сурч кино телевизийн найруулагчийн мэргэжил эзэмшсэн. 1996 оноос “UBC” телевизийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан , шилдэг менежер , Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

 

Үе үеийн засаг дарга нар: Алтанбулаг сумын анхны засаг дарга. Монгол улсын анхны эмэгтэй засаг дарга.

ЦЭНДСҮРЭНГИЙН БАТСАЙХАНЫ ТОВЧ НАМТАР      

Ц.Батсайхан 1951 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1959-1969 онд ерөнхий боловсролын, 1974-1978 онд хуулийн дунд сургууль, 1984-1989 онд Намын дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч, улс төр судлаач мэргэжилтэй.  1969-1974 онд УБ хотын Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны     Засварын төв үйлдвэрт тооцоо гаргагч, 1978 -1984 онд Төв аймгийн Аргалант сумын АДХГЗ-ны нарийн бичгийн дарга,1989-1990 онд Төв аймгийн  АДХ-ын Тэргүүлэгчдийн референт, 1990-1997 онд  Алтанбулаг сумын Засаг   дарга,   1997-20О6   онд   аймгийн   ЗДТГ-ын   төрийн   захиргаа   удирдлагын   хэлтэст   хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн, 2006-2013 онд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнаар төрийн албанд 30 гаруй  жил ажилласан байна. Ц.Батсайхан төрөлх   сумынхаа   анхны Засаг даргаар ажиллах хугацаандаа нийгмийн тогтолцооны өөрчлөлтийг соргогоор мэдэрч, шилжилтийн үеийн төрийн байгууллагын ажиллах нөхцөл, албан хаагчдыг  сургаж мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ХАА-н нэгдлийн өмч хувьчлал зэрэг түүхэн шинэ өөрчлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.   Сумын  эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, мал сүргээ өсгөх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, Голланд бяслагийн   үйлдвэр байгуулах, модон эдлэл, гар хивс, гараг бүсний урлал,   төмс хүнсний ногооны тариалан эрхлэх, зэргээр хөдөлмөр эрхлэлт,   иргэдийн   орлогыг   нэмэгдүүлэхэд   захиргааны   дэмжлэг   туслалцаа   үзүүлэх   бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн.                      Аймгийн  ЗДТГ-т ХШҮ-ний алба  байгуулах, аймгийн хэмжээний бодлого хөтөлбөр боловсруулах, төрийн албаны сургалтын хөтөлбөр, стандартыг хэрэгжүүлэх сумдад     мэргэжил,арга   зүйн   туслалцаа   үзүүлэх   зэрэгт     мэдлэг   чадвар,туршлагаа   дайчлан   ажиллаж,   нутгийн удирдлагын байгууллагуудын  хөгжил төлөвшилд  хувь нэмрээ оруулжээ.  Төрийн албанд  олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь үнэлж, 1993 онд“Хөдөлмөрийн  хүндэт   медаль,  2008  онд   “Алтангадас   “,    2010   онд  “Төрийн   албаны  тэргүүний ажилтан”  цол тэмдгээр тус тус  шагнагджээ. Төрийн албанд ажиллах хугацаандаа аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр  удаа дараалан сонгогдож, 1994 онд Бээжин хотноо  болсон    Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурал,1999 онд Японы Тояма хотод болсон Зүүн Азийн орнуудын Засаг захиргааны нэгдсэн зөвлөлгөөнд улс орон нутгаа төлөөлөн  оролцсон байна.

2021-10-01 00:00:00