• 88139921
  • towaltanbulag@gmail.com
“АЛТАН НУТГИЙН ЗАЛУУС” ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, залуучуудын нийгмийн идэвхи, оролцоог сайжруулах зорилгоор 2022.06.24 ний өдөр “Алтан нутгийн залуус” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний үеэр гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил “Залуу гэр бүлийн харилцааны асуудлууд” сэдвээр лекц уншлаа. Мөн Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, багш дасгалжуулагч,сумын заан Д.Зоригоогийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өсвөр, залуучуудын төрлөөр зохион байгуулагдлаа.

 Арга хэмжээний үеэр хурдан морины уралдаан, урлаг, спортын 3 төрөлт тэмцээнүүд болж багууд амжилттай оролцлоо.

Тэмцээний төрлүүдийг нэгтгэж, нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд:

Тэргүүн  байр: Замт 4-р баг  Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд: байр Сумт 1-р баг Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Зөвлөгөөнийг зохион байгуулах зардал, үндэсний бөх, өсвөрийн бөх, их насны морины уралдаан, урлаг спортын 3 төрөлт тэмцээнийг сумын Засаг дарга Д.Батсуурь,  “Анима аян ТББ”, “Нөмрөг шархай” ХХК-ын захирал З.Алтанхуяг, “Нэгдсэн Монгол хөдөлгөөн ТББ”-ын тэргүүн Ц.Амарсанаа, сумын Залуучуудын холбоо тус тус  ивээн тэтгэж хамтран ажиллаа.

 

2022-06-23 00:00:00