• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Төв аймаг үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны 86 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Сумын ИТХ-аас сумын баяр наадмыг  2022 оны 07дугаар  сарын 07-08 ны өдрүүдэд зохион байгуулах тогтоол шийдвэр гарч, сумын Засаг даргын захирамжаар салбар комиссууд байгуулагдаж үндэсний баяр наадмыг амжилттай зохион байгууллаа.  Хүчит 64 бөх барилдаж, Алтанбулаг сумын уугуул  сумын заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Хэнтий аймгийн Батноров сумын харъяат сумын заан  С.Эрхэмбаяр үзүүрлэж, сумын начин Б.Батдэлгэр, сумын начин Б.Мөнхбат нар шөвгөрлөө.

Хурдан морины уралдаанд  нийт 400 гаруй хүлэг шандас сорьж, хурсан олны баярын магнайг тэнийлгэлээ

 

Азарга

Б.Жаргалсайханы хүрэн

Н.Баяртнямын зээрд халзан

Ж.Даваапүрэвийн алаг

Ц.Батзаяагийн цоохор

З.Билгүүний хээр

Их нас

Д.Батболдын хээр

Б.Жаргалсайханы халтар

Н.Төмөрсанаагийн буурал халзан

П.Азбаярын хул

Г.Пүрэвцэндийн хонгор

Соёолон

Д.Цэрэнцогзолын зээрд халзан

Н.Пүрэвдаваагийн халиун

С.Дамбажавын хээр

Х.Батсайханы хар алаг

Ц.Ганзоригийн буурал

 

Хязаалан

ЖДаваапүрэвийн хээр

Д.Батболдын хамар цагаан хээр

Б.Хадбаатарын хээр

 Н.Даваанямын хээр халзан

П.Баяржавхлангийн бор халзан

Шүдлэн

Б.Лхагвадоржийн хээр

Ж.Ганзоригийн хар

Ж.Даваапүрэвийн хонгор

О.Пүрэвжавын шар хээр

Ж.Энхмөнхийн буурал

Даага

Д.Бэгзсүрэнгийн хүрэн халзан

Н.Даваанямын хээр

Н.Амарсанаагийн бор халзан

О.Хангэрэлийн зээрд халзан

Н.Пүрэвбаасангийн сартай хээр

 

2022-07-18 00:00:00