• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ТӨВИЙН БҮСИЙН ХУРД 2022 НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төвийн бүсийн хурд-2022” дээд гурван насны морьдын уралдааныг Алтанбулаг суманд зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн А/401 дугаар захирамжийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 21 ний өдөр зохион байгууллаа.  Энэхүү бүсийн н наадамд Өндөрширээт, Дэлгэрхаан, Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Зуунмод  сумын уяачид хурдан хүлэг морьдоо сойж оролцлоо. Мөн нүүдэлчдийн ёс заншил, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн сүү цагаан идээ боловсруулах арга ухааныг сурталчлан таниулах, уламжлалт тоглоом наадгай болон баяр ёслолын үйл ажиллагааг үр хойчдоо өвлүүлэн таниулах зорилгоор “Айрагны баяр”-ыг зохион байгуулж “Дэмбээнд сайн уу хө”, “Сайхан айраг шалгаруулах”, “Айраг хэн сайн уух вэ”, “Сайхан хөхүүр, хутгуур, сөн шалгаруулах”, “Жороо морьдын уралдаан” зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдэгүүдийг тодрууллаа.

 

Азарга

О.Мөнхзолбоогийн бор /Төв аймгийн Баянцогт сум/

Б.Ундралын хүрэн /Төв аймгийн Сэргэлэн сум/

Ж.Даваапүрэвийн алаг /Төв аймгийн Алтанбулаг сум/

М.Нямсүрэнгийн зээрд / Төв аймгийн Алтанбулаг сум/

Б.Ундралын халзан /Төв аймгийн Сэргэлэн сум/

 

       Их нас

П.Азбаярын хүрэн / Төв аймгийн Сэргэлэн сум/

Ж.Даваапүрэвийн хээр /Төв аймгийн Алтанбулаг сум/

П.Азбаярын хул / Төв аймгийн Сэргэлэн сум/

Ц.Батмөнхийн хонгор /Төв аймгийн Алтанбулаг сум/

Б.Ундралын хүрэн халзан /Төв аймгийн Сэргэлэн сум/

        Соёолон

Ц.Амарсанаагийн хонгор /Төв аймгийн Алтанбулаг сум/

Н.Пүрэвдаваагийн хул /Төв аймгийн Алтанбулаг сум/

Д.Батболдын хүрэн /Төв аймгийн Алтанбулаг сум/

Ц.Ганзоригийн буурал /Төв аймгийн Алтанбулаг сум/

Б.Хадбаатарын хул /Төв аймгийн Алтанбулаг сум/ тус тус хурдаллаа.

 

Бөхийн барилдаанд: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяа Улсын начин Д.Тамир түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяа Улсын начин Э.Сумъяабат үзүүрлэж, Төв аймгийн Сүмбэр сумын харьяа Улсын начин Г.Ганжад, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяа Улсын начин Ш.Дарханбат нар шөвгөрлөө.

 

2022-08-04 00:00:00