• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ХАТАНТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2022 АРГА ХЭМЖЭЭ

Манай  сум ХАТАНТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2022 арга хэмжээг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Анх 2019 онд сумын 4 багийн 200 гауй эмэгтэйчүүд оролцож байсан бол 2022 онд Төв аймгийн Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Өндөрширээт сумдын 400 гаруй бүсгүйчүүд оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Хажидмаа, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А. Адилбиш нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь эмэгтэйчүүдийн эв нэгдлийг хангаж нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах зорилготой юм.

Тэмцээний хөтөлбөрт ноос савах, эсгий хийх, ширмэл ширэх, дээс томох, дээл урлах, үндэсний хоол хийх,сайхан Монгол бүсгүй шалгаруулах, үндэсний гар урлал зэрэг олон төрлийн тэмцээнийг орууллаа.

Мөн ” Хатан Туулын бүсгүйчүүд “ дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлаж хамгийн сайн дуулсан малчид, иргэдийг шалгарууллаа.

Цаашид энэхүү арга хэмжээг аймгийн чанартай болгож  бүх сумдыг хамруулан өв соёлыг сурталчлах нэгдсэн арга хэмжээ болгох талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян мэдэгдлээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр

1-р байранд  32 оноогоор Төв аймгийн Алтанбулаг сумын  Алтан-Овоо 3-р баг

2-р байранд 31 оноогоор  Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1-р баг

3-р байранд 18 оноогоор  Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4-р баг

Тусгай байранд 16 оноогоор  Лүн сумын баг тус тус шалгарлаа

10 төрлийн тэмцээн зохион байгуулсан ба тэмцээн тус бүрт эхний 3 н байрыг шалгаруулж урамшуулсан байна.

 

2022-08-30 00:00:00