• 88139921
  • towaltanbulag@gmail.com
АЙМГИЙН ШИЛДЭГ СУМААР ДАХИН ТОДОРЛОО

Төв аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилласнаар 2022 оны ажлын амжилтаараа аймагтаа тэргүүлж ШИЛДЭГ СУМ-аар дахин тодорлоо. Мөн НОГООН ХӨГЖИЛ- БАЯЛАГ БҮТЭЭГЧИД-ийг дэмжих урианы жилийн ажлаараа аймагт тэргүүллээ. 2022 оны жилийн эцсийн тооллогоор 1021 өрхийн 3353 хүн ам, 334500 толгой мал тоологдсон ба малын тоо толгой өнгөрсөн оныхоос  7.9 хувиар өссөн  буюу сумын хэмжээнд 770 малчин өрх, 107 мал бүхий өрх байна.
 

2023-02-10 00:00:00