• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Засаг даргын Тамгын газраас сумын “Эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран зохион байгууллаа.  Энэхүү үйл ажиллагааны үеэр орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм  ээжүүдийг ӨРГӨМЖИТ ЭЭЖ-ээр тодрууллаа.
Сумын Өргөмжит ээжээр: Чойсүрэнгийн  Дашдаваа, Бүдийн Чулуунбат, Чимэддагвын  Бөөрий, Дашзэгвийн  Цэрэннадмид, Шонхын  Гүнсмаа, Цэрэнянживын  Пүрэвсүрэн, Санжаагийн  Цэрэнбадам, Содномжамбын  Цэвэлмаа, Батаагийн  Лхагвасүрэн нар  тодорлоо. Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгээр  З.Батсайхан, В.Тунгалаг, Манлай малчин эмэгтэйгээр Д.Бадам, Л.Чанцалдулам нар  шагнагдлаа.
  Баярын үйл ажиллагааны хөтөлбөрт эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор нэхмэл нэхэх, гоёлын нүүр будалт, үс сүлжих, баярын ширээ засах, урлагийн үзүүлбэр зэрэг тэмцээний төрлүүдийг оруулж, байр эзлүүлэн, шагнаж урамшууллаа.

2023-03-10 00:00:00