• 88139921
  • towaltanbulag@gmail.com
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сумын ЗДТГ-аас Монгол улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан орон нутгийн хөгжил дэвшил хойчийн ирээдүйн төлөө,  халуун залуу нас, хөдөлмөр зүтгэл, эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа зориулан ажиллаж,  үр хүүхдүүдээ зөв үлгэр дуурайллаар өсгөж хүмүүжүүлсэн эрхэм хүндтэй 9 аавыг ӨРГӨМЖИТ ААВ-аар тодруулан хүндэтгэл үзүүллээ.
Өргөмжит ааваар: Лувсанцэрэнгийн Хад, Балгансүрэнгийн Шаалуу, Жанчивын Дүгэрсүрэн, Үржингийн Эрдэнэмөнх, Намсрайн Нямдорж, Намсрайжавын Пүрэвбанзрагч, Сүнрэвийн Наранбат, Пагмын Сүхбаатар,  Загдын  Оргил нар тодорлоо. Энэхүү баярын өдрөөр сумын  дартсын холбоог анхлан байгуулж, дартсын тэмцээн, сээр шалгах тэмцээн, үдшийн баярын цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа.
Монгол цэргийн өдрийн үйл ажиллагааг  Эл си би ХХК-ны ерөнхий Я.Дашдорж, Дэд бүтэц констракшн ХХК-ны захирал С.Балган нар ивээн тэтгэж, хамтран ажиллаа 
 

2023-03-19 00:00:00