• 88139921
  • towaltanbulag@gmail.com
БЭЛТГЭЛ ОФИЦЕР, АХЛАГЧ БОЛОН I, II ЗЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНИЙ СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, Дайчилгаатай хээрийн сургууль, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, томилгоот бүрэлдэхүүний тодотгол хийж тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх онолын мэдлэг олгох зорилгоор аймгийн Засаг даргын 2023 оны А/201 дүгээр захирамжийн дагуу ЗДТГ-ын Цэргийн штаб нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Дайчилгаа, хүний нөөцийн тасагтай  хамтран манай суманд сургалт зохион байгууллаа.
Сургалтад 120 гаруй бэлтгэл үүрэгтэн хамраглаа. Уг сургалтад хамрагдсан томилгоот нэгжүүд 2023 оны 8 сард зохион байгуулагдах дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалтад оролцох болно.

2023-04-22 00:00:00