• 88139921
  • towaltanbulag@gmail.com
БАГШ НАРЫН БАЯР

Дэлхийн багш нарын 29 дэх,  Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын үйл ажиллагааг ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Ирээдүй цэцэрлэг, Соёлын төв хамтран зохион байгууллаа.

Багш нарын баяраар гар бөмбөг, дартсын  тэмцээнүүдийг зохион байгуулж, хариуцсан ажилдаа  амжилт гаргасан багш нарыг шагнаж, урамшууллаа.

Дартсын тэмцээнд:

1-р байранд  ЕБС-ийн Ц.Дэлгэрмаа, Ц.Одонтунгалаг

2-р байранд Ирээдүй цэцэрлэгийн  Б.Батхуяг, Д.Даваадэлгэр               

3-р байранд ЕБС-ийн З.Баярбилэг,  Р.Сонгинотуул

Гар бөмбөгийн тэмцээнд:

1-р байранд Д.Занданбал ахлагчтай баг

2-р байранд  У.Баасанхүү ахлагчтай баг

3-р байранд С.Балдангомбо ахлагчтай баг хамт олон тус тус шалгарлаа.

Ирээдүй цэцэрлэгийн  арга зүйч Г.Цэрэндулам, бүлгийн багш А.Алтанчимэг, туслах багш Б.Бадамханд нар БШУЯ-ны “Хүндэт жуух”, бүлгийн багш О.Энэбиш Сумын Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр, туслах багш Ж.Сэвжидмаа аймгийн Засаг даргын ”Хүндэт жуух”-аар,  бүлгийн багш Н.Баасансүрэн аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр, бүлгийн багш Н.Энхбаяр, туслах багш М.Дунжидмаа, Н.Шүрэнчимэг нар Аймгийн 100 жилийн ойн медалиар, туслах багш Ч.Оюунжаргал, А.Нандин-Эрдэнэ нар  сумын Засаг даргын “Хүндэт жуух”-аар,  Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш С.Даваасүрэн, номын санч  Я.Боргилмаа нар Хөдөдмөрийн хүндэт медаль, Э.Байгалмаа аймгийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Л.Алтансоёмбо, С.Балдангомбо нар  2022-2023 онд ЭЕШ болон амжилтын хөтөч сорилын массын сургалтаар сурагчдыг амжилттай бэлтгэсэн амжилтаар   “Сумын хүндэт өргөмжлөл” бага ангийн багш З.Баярбилэг Аймгийн хүндэт тэмдэг, биеийн тамирын багш Ц.Батбаяр Аймгийн Засаг даргын жуух, Д.Сугар, Ц.Бат-Эрдэнэ, Л.Баярмаа, Н.Алтанцэцэг нар  Төв аймгийн 100 жилийн ойн медаль,  Т.Алтангэрэл, Ч.Ганчимэг нар сумын Засаг даргын хүндэт жуухаар тус тус шагнагдлаа.  

 

2023-10-06 00:00:00