• 88139921
  • towaltanbulag@gmail.com
АЛТАН НУГИЙН ЗАЛУУС 2023

Сумын ЗДТГ, сумын Залуучуудын холбоо хамтран  “Алтан нутгийн залуус-2023” залуучуудын зөвлөгөөнийг 2023.05.26-нд амжилттай  зохион байгууллаа.

Залуучуудын зөвлөгөөнд зориулан үндэсний бөхийн барилдаан, сагсан  бөмбөг, дартс, АХА тэмцээнүүдийг  тус тус зохион байгуулж, аваргуудыг тодруулсан ба хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Өнөөгийн нийгэмд хувь хүний хандлага”-ын талаар илтгэл тавилаа.

Зөвлөгөөнд оролцсон  залуучуудад сумын Засаг дарга Д.Батсуурь мэдээлэл хүргэж, асуулт хариулт зохион байгуулж залуучуудаас гарсан саналыг нэгтгэн  10 хэрэгжүүлэх арга хэмжээтэй УРИАЛГА гаргаж баталлаа.

Уриалга:

1.Залуу хүн бүр  өөрсдийгөө хөгжүүлж, шинийг санаачлагч байцгаая.

2. Шийдвэр гаргах бүх шатанд оролцоогоо хангаж, эв нэгдлийг эрхэмлэцгээе.

3. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт төслийг орон нутагтаа татаж, ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлцгээе.

4. Хандлагаа өөрчилж,  шүүмжлэгч биш бүтээгч байцгаая.

5. Сум орон нутгийн хөгжил дэвшилд эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа дайчилж, ажилч, хөдөдмөрч байцгаая

6. Нийгмийн идэвхи оролцоогоо нэмэгдүүлж орон нутагт зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаа болон урлаг спортын арга хэмжээнд манлайлж оролцоцгооё

7. Сум орон нутгийн бодлогын баримт бичигт тусгагдсан “Залуус бичил төсөл хөтөлбөр”-ийг хэгжүүлэхэд залуучууд идэвхи санаачлагатай, ажил хэрэгч  байцгаая

8. Эх нутаг - Эрүүл байгаль аяныг өрнүүлэн хог хаягдлыг  бууруулж, орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд нэгдэцгээе.

9. Хүүхэд багачууд дүү нартаа өөрийн чадах зүйлээ зааж сургаж, сайн ах, эгч байцгаая.

10. Төгсөгчдийн төгөл байгуулахад анги хамт олноороо нэгдэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлцгээе.

 

2023-05-29 00:00:00