• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

Жил бүрийн  05 дугаар сарын 15 ны өдрийг  Олон улсын гэр бүлийн өдөр  болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Сумын хэмжээнд энэхүү  тэмдэглэлт өдрөөр  "Үйлдлээрээ үлгэрлэе" аяныг хэрэгжүүлж, гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж,  Ерөнхий боловсролын сургууль, Ирээдүй цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийг оролцуулж, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд зориулан хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага ямар чухал байдаг, мөн төрийн байгууллагуудын эцэг эхийн зөвлөл  арга туршлагаасаа бусад эцэг эхчүүдэд танилцуулж, илтгэл тавилаа.

Хамгийн олон ном уншсан хүүхдийг шалгаруулж  НОМЫН САЙН НӨХӨР-т өргөмжиллөө. “Номын сайн нөхөр”-өөр Д.Амаржаргал тодорсон байна.

Үндэсний бичигтэн гэр бүлээр Тэргүүн байранд Г.Болдбаатарын гэр бүл, Дэд байранд Л.Тогоодоржийн гэр бүл,  “Гэр бүлийн хөгжөөнт тэмцээн”-ий төрөлд Тэргүүн байранд Н.Орхоны гэр бүл, Дэд байранд Н.Пүрэвдаваагийн гэр бүл, “Дартс”-ын тэмцээнд Тэргүүн байранд Н.Орхоны гэр бүл, Дэд байранд Д.Дашдэмбэрэлийн гэр бүл тус тус шалгарлаа.

 

2023-05-12 00:00:00