• 88139921
  • towaltanbulag@gmail.com
МАЛЧИД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН-2023

Малчид үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2023.06.31 нд амжилттай зохион байгууллаа.

 Тус зөвлөгөөнөөр  "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгуулж, аймгийн ХХААГ, МЭГазар, УБХэлтэс, Татварын хэлтэс, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн албан хаагчид болон Төвт үнэлгээ кадастрын компани иргэдэд төрийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, ажиллаа.

Мөн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР”  үйл ажиллагааг зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид хурлын  бодлого шийдвэрийг малчид иргэдэд танилцуулж, санал хүсэлтийг сонсож  ажиллаа.

ХААИС-ийн дэд профессор, доктор Т.Ариунсүрэн "Бэлчээрийн менежментийг хэрхэн зохицуулах" талаар лекц уншиж, малчид, иргэдийн сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцлоо. Мөн НЭГ БАГ- НЭГ БҮТЭЭГЛЭХҮҮН үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилж өрхийн орлогыг нэмэгдүүллээ.

 

2023-05-30 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0