• 88139921
  • towaltanbulag@gmail.com
АХМАДЫН БАЯРЫН ӨДӨР

Монгол улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг сумын ЗДТГ, сумын Ахмадын хороо хамтран зохион байгууллаа.  Төсөвт байгууллагууд   гавъяаны амралтаа эдэлсэн  ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар Аргал 2 –р багийн ахмад настан Г.Цэрэндолгор, Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 9 ахмадыг сумын  “Хөдөлмөрч манлай ахмад”-аар тус тус тодруулан шагнаж урамшууллаа.

Сумын ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАД-аар:

С.Төмөрбаатар, Н.Нямдорж, Ц.Цэндсүрэн, З.Оргил, Л.Даваахүү, Ц.Батхишиг, Ц.Тосмаа, С.Наран, М.Алдартуяа нар  тодорч сумын ЗДТГ, Ахмадын хорооноос хөдөлмөр алдрыг нь тэмдэлэсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лхүндэг ахмадуудад баяр хүргэж Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардууллаа.

 

Мөн ахмадуудын дунд дартс, ширэний теннис, шатар, даамны  тэмцээнийг ажилттай зохион байгууллаа.

Дартсын төрөлд: 1-р байранд Сүхбаатар, 2-р байранд Пүрэвээ, 3-р байранд Пүрэвдорж,

Ширээний теннисний эрэгтэй төрөлд: 1-р байранд Чаминчулуун, 2-р байранд Н.Нямдорж, 3-р байранд Х.Даваадорж, эмэгтэй төрөлд: 1-р байранд Цэцгээ, 2-р байранд Бямбацоо, 3-р байранд Эрдэнэчимэг,

Шатрын төрөлд: 1-р байранд Х.Даваадорж, 2-р байранд Пүрэвбанзрагч, 3-р байранд  Н.Нямдорж,

Даамны төрөлд: 1-р байранд Н.Нямдорж, 2-р байранд Х.Даваадорж, 3-р байранд Пүрэвбанзрагч нар тус тус шалгарлаа.

 

2023-10-29 00:00:00