• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ХАТАНТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2023

ХАТАНТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2023 үйл ажиллагаа аймгийн хэмжээнд  буюу Зуунмод сумын Өв соёлын өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааг эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх  Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж хэвшсэн ба 2023 оноос эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон арга хэмжээ болсноороо онцлогтой юм. ХАТАНТУУЛЫН БҮСГҮЙЧҮҮД-2023 үйл ажиллагаанд газар зүйн байрлалаар Туул гол дагуу оршдог Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Лүн, Заамар, Эрдэнэ гэсэн 6 сумын 9 багийн 400 орчим эмэгтэйчүүд уламжлалт арван төрлийн тэмцээнээр өрсөлдөж, авъяас билэг, ур чадвараа дайчлан оролцож, шилдэгүүдээ тодрууллаа.

Сайхан цай чанах тэмцээнд:

1-р байр Эрдэнэ сум

2-р байр Баян-Өнжүүл сум

3-р байр Баяндэлгэр сум

Цагаан идээ боловсруулах тэмцээнд:

1-р байр Эрдэнэ сум

2-р байр Алтанбулаг сумын 2-р баг

3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Ноос савж эсгий хийх тэмцээнд:

1-р байр Заамар сум

2-р байр Лүн сум

3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Үндэсний дээл урлах тэмцээнд:

1-р байр Алтанбулаг сумын 1-р баг

2-р байр Лүн сум

3-р байр Алтанбулаг сумын 4-р баг

Ширмэл ширэх тэмцээнд:

1-р байр Алтанбулаг сумын 1-р баг

2-р байр Алтанбулаг сумын 3-р баг

3-р байр Эрдэнэ сум

Дээс томж эдлэл хийх тэмцээнд:

1-р байр Лүн сум

2-р байр Алтанбулаг сумын 3-р баг

3-р байр Баяндэлгэр сум

Гар урлалын тэмцээнд:

1-р байр Баян-Өнжүүл сум

2-р байр Баяндэлгэр сум

3-р байр Алтанбулаг сумын 1-р баг

Сайхан Монгол бүсгүй тэмцээнд:

1-р байр Эрдэнэ сум

2-р байр Баян-Өнжүүл сум

3-р байр Алтан булаг сумын 2-р баг

Багийн нийлбэр дүнгээр:

 Тэргүүн байранд Алтанбулаг сумын Сумт 1-р баг

Дэд байранд Лүн сум

Гутгаар байранд Эрдэнэ сум тус тус шалгарлаа.

 

2023-08-05 00:00:00