• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ЭРИЙН ХИЙМОРЬ-2023

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрийн хийморь-2023” үйл ажиллагааг сумын ЗДТГ-аас 2023.08.12-ны өдөр зохион байгуулсан ба  адууучин тэмцээн,   “Хэн сайн айраг уух вэ?” , “Дэмбээнд сайн уу хө” зэрэг тэмцээнүүдээр шилдгүүдийг тодрууллаа.  

Адуучин тэмцээний төрөлд

Явган шургуулах - Б.Түмэн-Эх

Морьтой шургуулах -Т.Дашдооров

Уурга шүүрэх -Т.Бум-Эрдэнэ

Эмнэг булгиулах - Б.Өлзий-Очир нар шалгарч нийлбэр дүнгээр

Тэргүүн байранд Б.Өлзий-Очир, Дэд байранд Т.Дашдооров, Гутгаар байранд Б.Баяржаргал нар тодорч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

“Хэн сайн айраг уух вэ?” тэмцээний төрөлд  Тэргүүн байранд Ө.Мөнх-Эрдэнэ, Дэд баранд О.Алтанбаяр, Гутгаар байранд С.Дэлгэрмөрөн нар, “Дэмбээнд сайн уу хө” тэмцээний төрөлд Тэргүүн байранд Д.Дүгийдагий, Дэд байранд Д.Баатарцогт, Гутгаар байранд Даваажаргал нар тус тус шалгарлаа.

 

2023-08-12 00:00:00