• 88139921
  • towaltanbulag@gmail.com
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгууллаа

Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар,  Эмэгтэйчүүдийн холбоо, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 2024.03.06 ны өдөр амжилттай зохион байгууллаа. Баярын үйл ажиллагааны хөтөлбөрт эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор үйлчин бүсгүй, гоцлол дуу, загварын тэмцээн, асуулт хариултын тэмцээн, хүмүүнлэгийн үйлстэн зэрэг тэмцээний төрлүүдийг оруулж, байр эзлүүлэн, шагнаж урамшууллаа. Хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд тэмцээнд оролцсон 7 багийн гишүүд өрх толгойлсон, олон хүүхэдтэй 7 эмэгтэйд хүнс, бараа материалын тусламж үзүүллээ.

 

2024-03-06 00:00:00