• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Иргэдээ витаминжуулая аян зарлалаа

Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд, холбогдох  арга  хэмжээг шат дараатай хэрэгжүүлж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, УОК, ЭМЯ-ны шийдвэр, зөвлөмж, зөвлөгөөг хүргэж, ажиллахын зэрэгцээ сумын Онцгой комиссоос хариу арга хэмжээний төлөвлөгөөндөө  тухай бүр тодотгол хийж ажиллаж байна.

                 Иргэдийн биеийн дархлааг дэмжих зорилгоор  “Иргэдээ витаминжуулъя” аяныг  3 үе шаттай зохион байгуулж,  өрх бүрээр том хүн болон хүүхдийн витамины багц  2 удаа хүргүүллээ. Мөн төрийн албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж албан  байгууллага бүр албан хаагч нартаа витамины багц олгож ажиллаа.

Үүнд:

¨ “Иргэдээ витаминжуулах I” аянд  витамин С 2105ш /иргэн бүрт 1ш/  , витамин Д 11,100ш / 1 иргэнд 7ш/, 1200ш ундаа /иргэн бүрт 1ш/, маск 2000ш/1иргэн 2ш /,  Парацетамол 500мг 252таблет/ 1 иргэнд 5ш/ нийтдээ 2 удаа тараагдаж давхардсан тоогоор сумын нийт  2,100  иргэд  витаминжуулах аянд хамрагдсан байна.

¨ “Иргэдээ витаминжуулья II” аянд 1-р багт 250 том хүн, 290 хүүхэд,  2-р багт 240 том хүн, 300 хүүхэд, 3-р багт 146 том хүн, 200 хүүхэд, 4-р багт 200 том хүн, 190 хүүхэд тус бүр хамрагдаж витамин С, витамин Д, норов 7, мана 4 , нэг удаагийн маскийг нийт 836 том хүн, 980 хүүхдэд тараагдсан байна.

  • “Иргэдээ витаминжуулья III” аяны хүрээнд сумын төсөвт байгууллагуудын нийт албан хаагчдын дархлааг дэмжих зорилгоор баяр наадмын зардлаас болон байгууллагын хуримтлалын сангаас санхүүжилтийг шийдвэрлэж витамин болон дархлааг дэмжих бүтээгдэхүүн олголоо.
2021-07-23 00:00:00