• 88139921
  • towaltanbulag@gmail.com
СУМЫН ТӨВД ГҮН ӨРМИЙН ХУДАГ ХАНДИВААР БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Жолооч Боржигон овогт Жамьянсүрэнгийн Даваадорж агсаны гэгээн дурсгалд зориулж түүний гэр бүл,үр хүүхэд, ач зээ нараас нь сумын төвийн ундны усны хүртээмжийг нэмэгдүүлж гүн өрмийн худгийг Эрдэндрийлэнг ХХК-р гүйцэтгүүлэхээр болсон ба мэргэжлийн байгууллага усны хайгуулын ажлыг хийж ЗАЛУУС ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэнгийн хашааны орчим гаргахаар товлосон ба удахгүй өрөмдлөгийн ажил явагдана. Энэхүү ундны усны худгаас Аржийн толгой, Баруун хажуу, Өл, Туул хороолол болон сумын төвийн айл өрхүүд хэрэглээгээ хангах нөхцөл бүрдэж байна. Төрөлх нутгийнхаа ард иргэдийн усны хэрэглээг шийдвэрлэж аавынхаа нэрэмжит худгийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж байгаа Ж.Даваадорж агсаны гэр бүл, үр хүүхэд ач зээ нарт нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье

2021-10-07 00:00:00