• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Зэвсэгт Хүчний 311-р ангитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

ЗХ-ний 311-р ангийн захирагч хурандаа.Ц.Буянжаргал, штабын дарга дэд хурандаа Х.Хишигсүрэн, Хээрийн сургалтын төвийн дарга дэд хурандаа  н.Батзул, Полигон хариуцсан дарга ахмад Б.Эрдэнэбаяр, Нууцын албаны дарга ахлах ахлагч  н.Чулуунцэцэг, Хуулийн зөвлөх дэд ахлагч Ж.Намхайренчин нарын бүрэлдэхүүнтэй  2021.10.21 нд хүрэлцэн  ирж сумын Засаг дарга, Тамгын дарга, багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар сумын Засаг даргын зүгээс дараах асуудлуудыг шийдвэрлэх талаар саналаа илэрхийллээ. Үүнд: Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний газарт нутаглаж байгаа 1-р багийн 21 өрх, 2-р багийн 67 өрхийг  өөрсдийн нутагладаг өвөлжөөнд нь өвөлжүүлэх, орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах зөвшөөрөлгүй     газар нутагт, оршуулгын зан үйл үйлдүүлэхгүй байх, малын хулгайг бууруулахад хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд эргүүл пост ажиллуулах. нутаг дэвсгэр, анги байрлал дээр зохион байгуулагдах аливаа арга хэмжээг орон нутгийн удирдлагад заавал урьдчилан мэдээллэж хамтран ажиллах. гамшигийн тухай хуулийг хэрэгжүүлж  хүн, малын гоц халдварт өвчин  байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, зуд, үер усны аюул болон  өвөлжилт, хаваржилт, хүндэрсэн үед орон нутагт дэмжлэг үзүүлж  ажиллах, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан мал аж ахуйн өвөлжилт хүндэрсэн үед орон нутгийн удирдлагын хүсэлтээр гэрээ байгуулсан айл өрхөөс гадна, бусад  цөөн тооны айл өрхийг тодорхой хугацаанд өвөлжүүлэх нөхцлийг  бүрдүүлэх

ЗХ-ний 311-р ангийн захирагч хурандаа Ц.Буянжаргал орон нутгийн удирлагын саналыг хүлээн авч, хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн ба цаашид анхаарах асуудлыг дурдлаа. Үүнд: Батлан хамгаалах яамны тусгай хэрэгцээний газарт сумын харъяа биш айл өрхүүд байгаа тул эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сургалтын талбайд адуу оруулахгүй  байх. гурван талт гэрээг жил бүр дүгнэж, гэрээний зүйл заалтыг  зөрчсөн айл өрхүүдийг дахин нутаглуулахгүй байх. гэрээ байгуулсан айл өрхүүд жил бүрийн 11 дүгээр  сарын 1 нээс 3 дугаар сарын 20 ны хооронд нутаглаж бусад үед сургуулилтын талбайг чөлөөлж байх, гэрээ байгуулаагүй айл өрхийг өвөлжүүлэхгүй байх талаар цаашид анхаарч, БЗД нартай хамтран гэрээний хэрэгжилтийг ханган ажиллах болно гэдгээ мэдэгдлээ

Сумын Засаг дарга, ЗХ-ний 311-р ангийн захирагч нар хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурсан ба БЗД нар Батлан хамгаалах яамны  тусгай хэрэгцээний газарт  нутагладаг багийн иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулан цаашид мөрдөж ажиллахаар боллоо.

 

2021-10-08 00:00:00