• 88139921
  • towaltanbulag@gmail.com
МАНАЙ СУМ ТЭР БУМ МОД ТАРИХ АЯНД НЭГДЛЭЭ.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар улсын хэмжээнд өрнүүлж буй ТЭР БУМ МОД тарих аянд манай сум албан ёсоор нэгдэж ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар манай суманд хийгдэж буй чацарганы аж ахуйн төслийг хэрэгжүүлэгч Зуун мод парк, Эко вишн ХХК нийт 3500ш чацарганы суулгац тарихаас энэ намар 1200 суулгацыг тарьж суулгалаа. Мод тарих өдрийг 2021.10. 16 ны өдөр сумын хэмжээнд эхлүүлсэн ба чацарганы төслийн талбайд Гадаадын иргэн, харъяатын газрын хурандаа Н.Ууганбаяр даргатай хамт олон болон Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байгууллага хамт олноороо, хүрэлцэн ирж оролцлоо.Мөн сумын төсөвт байгууллагууд, аж ахуй нэгжүүд, айл өрхүүд мод тарьж сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж ажиллаж байна. Жо Интернейшл ХХК, Итгэл түшиг ХХК “Дүйцүүлэн хамгаалах– нөхөн сэргээх” гэрээний дагуу сумын төвийн Залуус цэцэрлэгт хүрээлэн болон засмал замын хажуу талыг хашаажуулж мод тарьж байгаа ба уг ажлыг Б.Хандаа захиралтай Түмэн ганга ХХК-р гүйцэтгүүлж байна

2021-10-16 00:00:00