• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ЕБС-ИЙН ДОТУУР БАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГАДНА ФАСАДНЫ ДУЛААЛГЫН АЖИЛ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЛЭЭ

2021оны аймгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн дотуур байрны дээврийн засварын ажлыг тендерт шалгарсан Хуримт констракшн ХХК 69.074.427 төгрөгийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Дотуур байрны дээврийг шинэчлэснээр хүүхдийн ая тухтай суралцах орчин бүрдэж байна. Мөн аймгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн гадна фасадны дулаалгын ажлыг тендерт шалгарсан Заамар ургац ХХК 49.950.000 төгрөгийн хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэж байна. Фасадны дулаалгын ажлыг хийснээр  эрүүл мэндийн төвөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж чанар нэмэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ая тух хангагдах нөхцөл бүрдэнэ.

 

2021-10-17 00:00:00