• 88139921
  • towaltanbulag@gmail.com
БАГШ НАРЫН БАЯР

ЮНЕСКО-гоос  жил бүрийн аравдугаар сарын 5-ныг дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд  энэ жил дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдрийн 27 дахь жил,  Монголын багш нарын 55 дахь жил тохиож байна. Хүн төрөлхтний соён гэгээрэлд, эрдэм боловсрол, оюун мэдлэг, итгэл найдвар, хөгжил дэвшил, ололт амжилтад оруулж буй эрдэмтэн багш нараараа бахархаж, хөдөлмөр зүтгэлийг нь алдаршуулдаг уламжлалтай. Монгол улсын хэмжээнд  2020-2021 оны хичэлийн жилд нийт 34073 үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд нэг багшид 20 хүүхэд ноогдож байна.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19-ын эсрэг вакцины бүрэн тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5 хувь хамрагдаж, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 80 хувьд хүрснээр танхимын сургалтыг эхлүүлэх болсон бөгөөд Боловсролын салбарын хувьд танхимын болон зайн хосолсон сургалт зохион байгуулах, цахим сургалтын шинэ арга зүйд суралцах, сургалтын цахим сан, контент боловсруулах, цахим хичээл бэлтгэх, сургууль, цэцэрлэгийн орчинд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Манай сумын  ЕБС-д 452 хүүхэд, цэцэрлэгинй насны нийт 263 хүүхэдээс 4, 5 настай 140 хүүхдүүдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан танхимын сургалтанд хамруулж байна.

2020-2021 оны хичээлийн жилд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж ажилласан багш нарыг шагнаж урамшууллаа.

 

2020-2021 оны хичээлийн жилд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж ажилласан багш нарыг шагнаж урамшууллаа.

 1. Боловсролын тэргүүний ажилтан- Ц.Бат-Эрдэнэ, Ц.Батболд, Ц.Дэлгэрмаа, Ц.Баярмаа, С.Даваасүрэн

2. Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны “Хүндэт жуух” бичиг- Ө.Дашзэгвэ, Ц.Шинэхүү

3. Төв аймгийн хүндэт тэмдэг- Ц.Одонтунгалаг

4. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жуух бичиг- Б.Бүдрагчаа, У.Баасанхүү, Занданбал

6. Аймгийн Засаг даргын жуух бичгээр- Д.Дашдулам, Ч.Ганчимэг

7. Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны медаль- Л.Тогооцэрэн

8. Элсэлтийн ерөнхий шалгалтанд сурагчдаа амжилттай бэлтгэж улсын дунджаас дээгүүр дүгнэгдсэн багш нарт сумын удирдлагаас шагнал гардууллаа.  

 

2021-10-05 00:00:00