• 88139921
  • towaltanbulag@gmail.com
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилтийг хангаж, сангийн эргэлтийг сайжруулж, баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллах хүрээнд 2021 оны 08 сарын 30 ны өдөр сум хөгжүүлэх санд ирүүлсэн төслийг шалгаруулж, 10 иргэнд 103.000 сая-ийн хөнгөлөлттэй зээлийг олгож ажиллаа.  Сум хөгжүүлэх сангаас зээл авсан  41 иргэн, аж ахуй нэгж байгаа бөгөөд 4 буюу түүнээс дээш сар хугацаа хэтэрсэн 10 зээлдэгч байна.  Сум хөгжүүлэх сангийн  зээлд хамрагдсан иргэн, аж ахуй нэгж нь Монгол банкны мэдээллийн санд бүртгэгдэг ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд тус сангаас болон бусад арилжааны банкаас дахин зээл авахад хүндрэл учирдаг болно. Хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт сум хөгжүүлэх сангийн албан мэдэгдлийг хүргэж, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, зээлийн зориулалт ашиглалтын байдалд хяналт тавин ажиллаж байна

 

2021-09-08 00:00:00