• 88139921
  • towaltanbulag@gmail.com
МАЛЧИД ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН-2024 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          МУЗГ болон аймаг, сумын ЗДҮАХ-т тусгагдсан хөдөө аж ахуйн талаар дэвшүүлсэн бодлого зорилтын хэрэгжилтийг хангах, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангахад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг 2024.06.05 ны өдөр зохион байгууллаа.

                 Зөвлөгөөнөөр малчид иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлж НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулж аймгийн Нийгмийн даатгалын газар, Татварын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ГХБХБГ, Шинэ хоршоо хөдөлгөөний сургагч багш тус тус хүрэлцэн ирж малчид иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ. Сумын өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд

НЭГ БАГ- НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчилж үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд очих боломж нөхцөлийг бүрдүүллээ.

Малчид, иргэдийн дунд урлаг спортын арга хэмжээг зохион байгуулсан ба "Авьяас бидний бахархал", "Гар бөмбөг", "Дартс",  "Шагайн харваа" төрлөөр шилдгүүдийг шалгаруулж нийлбэр оноогоор Сумт 1-р баг Тэргүүн байр, Аргал 2-р баг Дэд байрыг эзэллээ. Малчид, үйлдвэрлэгчид үндсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтын оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж 8 хэрэгжүүлэх арга хэмжээтэй УРИАЛГА дэвшүүлж баталлаа.

2024-06-05 00:00:00