• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын үйл ажиллагааг, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа Эх үрсийн баяраар Алдарт эхийн 1, 2-р одон хүртсэн ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ.Одон хүртсэн ээжүүд маань Залуус цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж суулгалаа.

Мөн орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ээжүүддээ аймгийн ИТХ-ын хүндэт тэмдэг, аймгийн хүндэт тэмдгийг тус тус гардуулж өглөө.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сурлага, урлаг спортын амжилт гаргасан хүүхдүүддээ аймаг, сумын шагнал, хүүхдийн  бэлгийг гардуулж өглөө.

Хүүхдийн баяраар дугуйн уралдааныг Тээг хангай ХХК, Үндэсний бөхийн барилдааныг Сайнбуян сан болон Бүдийн Галбаатар асаны гэр бүл үр хүүхдүүд хамтран зохион байгууллаа.

 

2024-06-03 00:00:00