• 88139921
  • towaltanbulag@gmail.com
МОНГОЛ УЛСЫН БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮН ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН II БОГД ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНДАМБИЙДОНМЭ ХУТАГТЫН ТҮМЭН ӨЛЗИЙ ГИЙСНИЙ 300 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ГЭРЭЛТ ХӨШӨӨ БОСГОЛОО

Төв аймгийн Алтанбулаг сумын Өгөөмөрийн энгэрт II богд ЖЭВЗҮНДАМБА ЛУВСАНДАМБИЙДОНМЭ хутагтын мэлмий гийсний 300 жилийн ойд зориулж өвлийн эхэн сарын шинийн есөн буюу 11-р сарын 10-ны билигт сайн өдөр дурсгалын "Гэрэлт хөшөө"-г босгох нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

                 Тус арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Алтанбулаг сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Х.Мөнх-Эрдэнэ, Алтанбулаг сумын өндөр настан Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Ш.Цэрэндоо, аймгийн Музейн захирал Н.Мөнхсайхан, Ламын чодва, Цогчод, Умлай даян, II Богдын солдэв, Пунцог гүсүм хийдүүдийн лам хуврагууд болон нутгийн малчид, иргэд оролцлоо.

Гэрэлт хөшөөг Алтанбулаг сумын Нутгийн зөвлөлийн дарга Х.Мөнх-Эрдэнэ, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Ц.Амарсанаа, иргэн Н.Цэцэгдэлгэр нарын хандиваар бүтээлээ.

 

2024-11-10 00:00:00