• 88139921
  • towaltanbulag@gmail.com
АХМАДЫН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монгол улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, Олон улсын ахмадын баярыг сумын ЗДТГ, сумын Ахмадын хороо хамтран зохион байгууллаа. Төсөвт байгууллагууд гавьяаны амралтаа эдэлсэн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 8 ахмадыг сумын “Хөдөлмөрч манлай ахмад”-аар тус тус тодруулан шагнаж урамшууллаа. Сумын ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАД-аар В.Оюунцэцэг, Д.Баатар, Л.Оюун, С.Наранбат, Н.Нямаа, Д.Батчулуун, Ц.Нэргүй, Ж.Цэрэндаваа нар тодорч сумын ЗДТГ, Ахмадын хорооноос хөдөлмөр алдрыг нь тэмдэглэн өнгөрүүллээ мөн ахмадуудын дунд дартс, ширээний теннис, шатар, даамны тэмцээнийг ажилттай зохион байгууллаа.

Дартсын төрөлд: 1-р байранд П. Сүхбаатар 2-р байранд Х.Даваадорж 3-р байранд Б.Пүрэв

Ширээний теннисний төрөлд: 1-р байранд Х.Даваасүрэн, 2-р байранд Б.Бямбацоо, 3-р байранд Д. Цогтсайхан

Шатрын төрөлд: 1-р байранд Н.Нямдорж, 2-р байранд Л.Зундуйхүү, 3-р байранд Х.Даваадорж

Даамны төрөлд: 1-р байранд Л.Зундуйхүү, 2-р байранд Х.Даваадорж, 3-р байранд Ц.Сосоржав нар тус тус шалгарлаа.

 

2024-10-04 00:00:00