• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Хустайн Байгалийн Цогцолборт Газар

Эх орныхоо унаган байгаль, уул ус, ургамал амьтныг үр хойчдоо өвлүүлэн үлдээхээр нийт газар нутгийн 30%-ийг улсын тусгай хамгаалалтад авахаар зорьж, өдгөө 17.86%-тай тэнцэх 28 сая га талбай бүхий 102 тусгай хамгаалалттай газар 33 хамгаалалтын захиргаатайгаар үйл ажиллагаагаа явуулж буйн нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм. Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсанаараа өвөрмөц онцлогтой. Анхны 16 тахь авчирсаны дараа 1993 онд “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд “Байгалийн цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэл ахиулсан. Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна.

2023-11-07 00:00:00