• 88139921
  • towaltanbulag@gmail.com
ӨНГӨТИЙН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ

Түрэгийн хаант улсын үед буюу VI-VIII зуунд хамаарагдана. Эл газарт Түрэгийн тахилын онгон, хүн чулуун хөшөө, зэл (балбал) чулуу, арслан болон хонь чулуун хөшөө байдаг нь тун сонирхолтой. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш 552 ш зэл (балбал) чулуу байдаг. Түүнчлэн тус газарт хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш, хиргисүүр нэлээдгүй тохиолддог.Уг дурсгалт газар нь Улаанбаатар хотоос баруун тийш 138км яваад Хустайн байгалийн цогцолборт газраас 22 км зайд оршино. Зам дагуу Молцог элс, Хустайн нурууны зэрлэг амьтад болох тахь, буга зэргийг үзэх боломжтой.

2023-11-07 00:00:00