• 88139921
  • towaltanbulag@gmail.com
Туулын гүний хүрээ

Туулын голын хойт эрэгт голын шугуйгаас хойш 300м орчмын тавиу дэнжид энэ хийд төвхнөж байжээ. 1750, 1754 онуудын үед байгуулагдсан гэх энэ хүрээ нь цогчин, сахиусын , чойрын, дүйнхорын, мамбын 5 дугантай, хийдийн гол сахиус нь Очирваань, Лхам хоёр байжээ.Жил бүрийн намрын эхэн сард майдар эргэдэг 75 баг бүхий цамтай, 700 шахам лам хуврагтай дом, гавж, аграмбын дамжаатай байсан ажээ. Туулын гүний хүрээний уран чамин хийцтэй сүм дуганын зургийг бурханч лам Лувсанцэрэн, Осоржамаа нар тухайн үеийн байдлаар нь зурж доктор Д.Майдарын номонд нэг гэрэл зураг нь хэвлэгдэж орсон нь эдүгээ түүхийн баримт болон үлджээ. Мөн уг хүрээний майдарын ногоон морь, зарим бурхан нь одоо дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Цогчингийн 3 лам гэгддэг цогчин хамба Хас аграмба, Пунцаг аграмба, Жамбалдорж аграмба , цогчингийн 4 унзад Зана, Лвсанцэрэн, Шагдар, Чойдорж зэрэг эрдэм номтой том том мяндагтнууд цөөнгүй байжээ. Туулын гүний хүрээний туурь нь одоо хааш хаашаа 800м талбайд нилээд таруу байдлаар сүм, дуган, суварга, хүрд зэрэг байгууламжуудын 20 гаруй суурь ором бий. Эдгээр ором суурийн зарим нь бараг газрын хөрстэй тэгширсэн бол зарим турийн дээд өндөр 1,5м өндөр хэмжээний чулуу шороон овооллого үлджээ. Туулын гүний хүрээ буюу Навааннэрэнгийн хүрээ нь оршин тогтносон 200 шахам жилийнхээ түүхэнд Түшээт хан аймгийн энэ хошуу нутгийн буддын шашны соёл боловсролын томоохон төв байжээ

2024-04-05 11:22:50