Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Шүүхэд баярлалаа

Төв аймгийн Архуст сумын иргэн Д.Жаргалмаа

Манай суманд 2017 оны 4 сарын 24-ны өдөр Төв аймаг дахь шүүхээс хүмүүс ирж сумын иргэдэд шүүхийн шинэчлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Би сумынхаа сум хөгжүүлэх сангаас зээл аваад төлж чадахгүй удаачихсан байсан. Шүүхээс хүмүүс ирээд дуудаж байна гэхэд дотроо айдастай очиход Төв аймаг дахь шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нар нь намайг найрсагаар хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар тайлбарлаж, ач холбогдлыг танилцуулан  миний өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгэл хангалуун байна. Төв аймгийн шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Төв аймгийн Архуст сумын Санхүү албаны дарга Ч.Нэргүй

Манай Архуст сум шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгож сум хөгжүүлэх сангийн төлөгдөөгүй байсан өр зээлийн маргааныг шийдвэрлүүллээ. Энэ үйлчилгээ нь бидний ажилд их дэм болсон, хурдан шуурхай юм байна. Өмнө нь зээлдэгч нарт мэдэгдэх хуудас өгч шаардаж байсан ч зээл төлөгдөхгүй удаж байсан. Харин эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нар хуулийн дагуу эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, хоёр талд ашигтайгаар шийдвэрлэж өгсөнд сэтгэл хангалуун байна. Шүүх шинэчлэгдэж ил тод, нээлттэй, шуурхай, шударга ажиллаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авдаг байсан ч энэ бүхнийг өөрийн биеэр шүүхээр  үйлчлүүлж байж мэдэрлээ. Сумынхаа сум хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлтэнд оруулахад чухал туслалцаа үзүүлсэн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Буянхишиг нартаа баярлалаа гэж хэлье. Шүүхийн шинэтгэлийн үр дүн иргэдэд хүрч байгаад баяртай байна.

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455