Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан манай шүүхэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайханаар ахлуулсан, референт Б.Мөнхбат, Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд 2018 оны 04 дүгээр 06-ны өдөр ажиллалаа.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны товч тайланг шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  Б.Жавхланбаяр танилцуулав.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан нийт шүүгч, ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан болон 2018 оны зорилтот ажлуудыг танилцуулж, тус шүүхэд тулгамдаж буй асуудлуудын талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, дэвшүүлж буй асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албанд уламжлахаа илэрхийллээ.

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455