Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Шүүхийн захиргааны тухай хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах; шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих; шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх; шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; .хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.

Эвлэрүүлэн зуучлагчийн хэлэлцүүлэг боллоо

Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ажилтнууд, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Налайх дүүргийн шүүх, Төв аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нарын хамтарсан хэлэлцүүлэг 2015 оны 7 сарын 8-ны өдөр Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт амжилттай болж өндөрлөлөө. Хэлэлцүүлгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгжилтийн байдал, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг практикт хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, тулгарч байгаа асуудлууд болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлснээр гарч байгаа үр дүнгийн талаар хэлэлцэж, туршлага солилцлоо.

IMG_1012

IMG_1028

0 comments


Catchable fatal error: Object of class WP_Post could not be converted to string in /home1/togovmn/public_html/sumd/odnoo/wp-content/plugins/qtranslate/qtranslate_core.php on line 455